Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев түшмэдэд орлогоо нийт олонд ил тод болгох дохио өгөв. Төрийн тэргүүний энэ долоо хоногт гарын үсэг зурсан авилгалын эсрэг багц зарлиг өнөөдөр хүчин төгөлдөр болно. Төрийн алба хашиж байгаа буюу хаших гэж байгаа хүмүүс орлогоо эдгээр баримт бичгийн дагуу жил дутам мэдээлэх ёстой. Засгийн газар, парламентын гишүүд болон Сонгуулийн төв комиссын ажилтнууд түүнчлэн ОХУ-ын субьектуудын удирдагчид тэдний тоонд орж байна. Ерөнхийлөгчийн зарлиг төрийн корпораци, сангуудын удирдагчийг хамруулав. Эдгээр байгууллага улс орныхоо эдийн засгийн гуравны нэгийг хяналтандаа авсан тул энэ маш чухал заалт болсон. Түшмэд өөрийн банкны данс, үл хөдлөх хөрөнгийн хаяг, тээврийн хэрэгслийнхээ тухай тодорхой мэдээлэл боловсон хүчин ба татварын албадад өгөх ёстой. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч Дмитрий Медведев болон түүнийг жишээг дагасан төрийн түшмэдийн энэ онд нийт олонд ил тод болгосон бүх зуйлийг мэдээлнэ. Шинжээчид ерөнхийлөгчийн авилгалын эсрэг зарлигийн чадамж нөлөөг өндөр үнэлж байна. Төрийн тэргүүн энэ хөнөөлт үзэгдэлтэй хийх тэмцлийг дотоод бодлогын гол чиглэл болгов. Харин ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан багц зарлиг нийт олноос үр ашигтай хяналт тавих нөхцөлд л хүсүүштэй үр дүнд хүрнэ гэж зарим шинжээч тэмдэглэжээ. «Индем» улс төр олон нийтийн сангийн ерөнхийлөгч Георгий Сатаров ярихдаа, “Эдгээр арга хэмжээ албан ёсоор зарлан мэдээлсэн орлогыг зардалтай нь харшуулж зохих дүгнэлт хийх нөхцөлд үр дүнд хүрнэ. Хүнд сурталд гаднаас хяналт тавьсан цагт тийм боломж бий болно. Хараат бус хэвлэл мэдээллийн нөлөө бүхий хэрэгсэл , чөлөөтэй ажиллаж буй олон нийтийн байгууллагуудаас ийн хяналт тавибал зохино гэлээ. Дашрамд ярихад түшмэдийн зарлан мэдээлсэн орлого хэвлэлийн төлөөлөгчдийн эргэлзээ төрүүлбэл сэтгуулчид төрийн зохих байгууллагаас тодорхой мэдээлэл авах эрхтэй гэж ерөнхийлөгчийн авилгалын эсрэг нэгэн зарлигт өгүүлжээ. Эдгээр байгууллага орлого нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонирхолыг татсан этгээдэд ийн лавлагаа байгааг гурван өдрийн дотор мэдээлэх ёстой. Дараа нь шаардсан мэдээллийг хэвлэлд долоо хоногийн дотор өгөх юм. Авилгалтай хийх тэмцэл бол тухайн байдлыг харгалзсан арга хэмжээ биш, төрийн стратегийн чиг бодлого гэдгийг ерөнхийлөгч мэдүүллээ.