0Нэрд гарсан жүжигчин Олег Янковский нас нөгчсөн нь Оросын урлагт хүнд гарз тохиолоо хэмээн Соёлын сайд Александр Авдеев мэдэгдэв. Дэлхийн кино болон театрын урлагт гүн гүнзгий ул мөр үлдээсэн, нэрд гарсан жүжигчин удаан өвчтэй байсны эцэст өнөөдөр 66 настайдаа нас нөгчив. Москвагийн нэрд гарсан “Ленком” театрын тайзнаа 30 жил ажиллахдаа тэрээр сэтгэлд хоногшсон олон дүр бүтээсэн юм. Жүжигчин 100 орчим кинонд тогложээ. Олег Янковский гарамгай найруулагч Андрей Тарковскийн “Толь”, “Ностальгия” кинонд тоглосон юм. Тэрээр хамгийн сүүлд “Онцгой үзэл” уралдааны хүрээнд Павел Лунгины “Хаан” кинонд Москвагийн хамба Филиппийн дүр бүтээснийг Каннын 62 дахь наадамд өндөр үнэлсэн юм.