0Оросын эрдэмтэд Дорно Сибирийн мөнх цэвдэгээс 11мянга орчим жилийн тэртээ амьд гарсан арслан зааны тугал олжээ. Ер бусын олдворыг Якутад авчирсан тухай орон нутгийн арслан зааны музейн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэв. Нутгийн оршин суугчийн олсон арслан зааны тугал 2 настай бөгөөд мөнх цэвдэгийн цул чулуулагт барьцалдаж, өнөө хүртэл сайн хадгалагдсан тухай тэр нэмж хэлэв. Дэлхийд 6 арслан зааны тугалын сэг олдосноос 3 нь Якутын нутагт байжээ.