Индонезийн Ява аралд Геркулес С-130 цэрэг-тээврийн нисэх онгоц осолдох үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 90-ээс давлаа. Онгоцонд цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд, нийт 110 хүн байжээ. Зарим зорчигч амьд гарсан байна. Гэрчүүдийн мэдүүлснээр нисэх онгоц агаарт дэлбэрч, хоёр хэсэгт хуваагдаж, орон сууцны хэд хэдэн байшин дээр унаж, дор хаяж 3 хүн үрэгджээ. Аврах албанынхан ажилласаар байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев осолтой холбогдуулан Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбангу Юдхойонод эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.