Халимаг үндэстнүүд сайн дураар Орос улсын бүрэлдэхүүнд багтсаны 400 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо “оросын уламжлалт буддизмын өдрүүд” болж байна. Буддын шашин шүтдэг Халимаг, Буриад, Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлөгчид, мөн Оросын тэргүүлэх дорно дахины судлаач, буддын шашин судлаачдын илтгэл тавьж, язгуур урлагийн тоглолт, “Хамба лам Итигэловын мөрөөр Энэтхэг, Балбад хийсэн аялал” киног анх удаа толилуулна. Манай сурвалжлагч Ольга Иванова “Риа Новости” агентлагт “Буддизм Орос улсад: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр болсон бага хуралд оролцов. Энэ бага хуралд Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Санкт-Петербургийн их сургуулийн профессор Елена Островская, Дорно дахины улсын музейн ерөнхий захирлын орлогч Татьяна Метакса, Оросын буддын шашинтнуудын холбооны ерөнхийлөгч Александр Койбагоров нар оролцов. Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Халимагт буддын шашин хэр дэлгэрсэн талаар товчхон өгүүлсэн юм.  Халимагийн бүгд найрамдах улсад буддын шашин үндэсний соёлын үндэс нь байдаг. Дээрхийн гэгээн Далай лам манай шашны удирдагч билээ. Орчин цагт соёлын ижил төстэй байдал, буддын шашны зарчмыг хадгалах, халимагийн ард түмний шашны тэргүүн зэргийн зорилт зэрэг асуудал өнөө үед хамгийн чухал юм. Сүүлийн 16 жилд буддын шашны 40 сүм байгуулсны дотор “Бурхан будда Шакъямуни алтан сүм” Европт хамгийн томд орно. Сүм барьж, босгохоос гадна, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь чухал байсан. Бид 1992 оноос хойш жил бүр 10-20 хүүхдийг Монгол, Энэтхэгт сургахаар илгээж байна. Тэднийг сайн бэлтгэж байна. Өнөөгийн байдлаар бид буддын шашны хамгийн гол сүмд янз бүрийн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Удахгүй буддын шашны талаарх олон улсын симпозиум болно. Зургаадугаар сарын 12-15-нд 17 дахь гэгээн Кармапа Тринле Тхайе Дорж айлчилна. Тэр “Бурхан будда Шакъямуни алтан сүм”-ийг адислана. Үүнээс гадна тэр ном хурж, сүсэгтнүүдтэй уулзаж, буддын шашны шүтээн байгаа газар очино. Бид 9-р сард төвдийн уламжлалт анагаах ухааны сэдвээр олон улсын симпозиум зохионо.
Элст хотод саяхан “Пентатоника” монгол хэлтэй ард түмний хөгжмийн зохиолчдын наадам болж өнгөрлөө. Энэ уралдааныг уламжлал болгон зохиох уу?
Тийм, мэдээж хэрэг. Буриад, Тува, Монгол, Буриадын хөгжмийн зохиолчид “Пентатоника” орчин үеийн хөгжмийн олон улсын наадамд оролцсон. Энэ мэт уран бүтээлийн уулзалт, уралдаан нь үндэсний соёлоо харилцан баяжуулж, бэхжүүлж байна. Бидэнд энэ их чухал. Оросын Хакас, Алтай болон Тайвань, Хятад, Япон зэрэг гадаадын улс орон уралдаанд бүрэн хамрагдаагүй тул яваандаа наадамд оролцох орны тоог нэмнэ. Хэтдээ энэ наадам “нүүдэллэж”, хөгжмийн хүрээнээс хальж, зураач, зохиолч, эрдэмтэд оролцоно. Наадам дараагийн удаа Улаанбаатар хотод болно. Нэрд гарсан аялагч Федор Конюховын “Их торгоны замаар” Монгол Улсад эхэлсэн аялалын тухай хэдэн үг хэлэе. Аялал Элст хотоос амжилттай эхэлсэн . 15 тэмээ, адуу бүхий цувааг хэд хэдэн авто машин дагалдана. Тэд 8000 гаруй км маршрутаар, 177 хоног аялна. Халимагийн ард түмэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар нэгдэсний 400 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ аялалыг зохион байгуулж байна. Оросын нэрд гарсан аялагч Фёдор Конюховын эрдэм шинжилгээ-хүмүүнлэгийн олон улсын аялалын маршрут Монгол, Хятад, Казахстан, Ижил мөрний адаг, Халимагийн нутгаар дайран өнгөрнө. Аялагчид 6-р сарын 25-30-нд Алтайн хилийг давах ёстой. Энэ үеэр Халимагийн төлөөлөгчид Алтайн хязгаарт болж байгаа Оросын соёлын өдрүүдэд оролцож, буддын шашны сүмийн тулгын чулууг тавих юм. Бид тэнд аялалд оролцогчидтой уулзана. “Оросын буддын шашны уламжлалт өдөр”-ийн хүрээнд Москвад болсон “Орос улсад буддын шашин” сэдэвт хэвлэлийн бага хуралд Халимагийн бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжиновын илтгэлийг та бүхэн сонслоо. Таслал