Афганистан дахь эвслийн хүчин талибуудын эсрэг химийн зэвсэг тухайлбал хүчтэй түлдэг, хурдан гал авалцдаг бодис буюу цагаан фосфор хэрэглэнэ хэмээн мэдэгдснийг Си-Эн –Эн компани уламжлав. НҮБ-ын конвенцид хориглосон энэ бодисыг саяхан Афганистаны Пактика мужийн харуулын газар халдсан этгээдүүдийн эсрэг ашиглажээ. Хэд хоногийн өмнө Нангархар муж болон Бамиан хотын ойролцоох пуужингаас цагаан фосфор илэрсэн байна. Урьд америкийн арми 2003 оноос өнөө хүртэл афганистаны эсэргүүцэгчдийн эсрэг цагаан фосфор ашигласан 44 тохиолдлыг дурдсан баримт бичгийг нууцалсан билээ. “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд эвслийн цэргийг химийн зэвсэг ашиглаж, энгийн иргэдийг хохироож байна хэмээн бурутгаж байгаа юм.