Новосибирск муж “Их цайны зам” олон улсын аялал жуулчлалын чиглэл байгуулахад оролцоно. Москва, Буриадын агентлагууд 1990-ээд оны эхээр олон улсын энэ томоохон төслийг санаачилсан байна. “Их цайны зам” түүх соёлын өв сэдвийг нэгтгэсэн аялал жуулчлалын шинэ төсөл боловсруулах тухай ярьж байна. Хятад, Өмнөд Солонгос, Японы жуулчдад энэ төсөл чиглэжээ. Аялал жуулчлалын маршрутын зарим хэсэг Новосибирск мужаар өнгөрнө. “Эрхүү-Аляск” тийш мөчирлөхийг үл харгалзавал Москва-Бээжин хүртэл 8332 орчим зам байна.