Монголын төмөр замчид оросын ажил нэгт нөхдөөс суралцахаар Эрхүү хотод ирлээ. Тэд Эрхүү хотын төмөр замын их сургуульд онолын мэдлэгээс гадна “зөөлөн” гэж нэрлэдэг зам засч, ашиглах, тавих практик дадлага хийнэ. Зуны замын кампанит ажлын хүрээнд энэ жил Монгол улсад анх удаа “зөөлөн” замын технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Дорно Сибирийн төмөр замын мэргэжилтнүүд замын талаас илүү хувийг тавьж, үлдсэн хэсгийг монголын төмөр замчид оросын ажил нэгт нөхдөөсөө олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан хэрэгжүүлнэ.