“Цэвэр эрчим хүч сангаас” агаар мандалд цацагдаж байгаа нүүрс хүчлийн хэмжээг багасгах, эрчим хүчний орлуулах эх үүсвэрийг боловсруулах арга хэмжээнд ойрын 5 жилд тэрбум доллар зарцуулна. Канадын Байгалийн эх үүсвэрийн сайд Лиза Рэйтт энэ тухай мэдэгдэв. Оны эхэнд “Цэвэр эрчим хүч сан” байгуулахаар санаачилсан ч, сайд хөрөнгийг юунд зарцуулахыг одоо л хэлж байна. Нийт зардлын гуравны хоёр буюу 650 сая долларыг аж үйлдвэрийн хийг цуглуулж, газар доогуур займчуулах төслийг танилцуулахад зарцуулахаар төлөвлөж байна. Эрчим хүчний орлуулах эх үүсвэр ашиглах төсөлд 200 сая доллар, экологийн салбарын эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг санхүүжүүлэхэд 150 сая доллар зарцуулна.