“Академик Федоров” туйлын флотын манлай хөлөг онгоц Антарктикт 200 хоног аялаад Петербургт ирэв. Оросын Өмнөд туйлын 54 дэх удаагийн экспидицид оролцогчид Оросын хойд нийслэлд ирлээ. Хөлөг онгоц туйлын гурван станцад эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж, харилцаа холбооны шинэ аппарат хүргэжээ. Эрдэмтэд 2010-2011 онд Өмнөд туйлын Дорнын нуур эртний үлдэсийг үргэлжлүүлэн судална. Оросын туйл судлаачид 4 метр гүн мөснөөс энэ цэвэр усны усан санг илрүүлсэн юм. Дэлхийн эрдэм шинжилгээний нийгэмлэг үүнийг 20-р зууны газар зүйн хамгийн сүүлийн үеийн томоохон нээлтэд оруулж байна.