Америк, оросын шинжээчид Ираны аюул заналын талаар хамтарсан дүн шинжилгээ хийж, Европ дахь америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужингаас найдвартай хамгаалж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Иран пуужин харвахаар заналхийлж байна гэсэн шалтгаанаар Бушийн засаг захиргаа зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах санал гаргасан юм. Тегеран цөмийн цэнэгт хошуу, тив хоорондын пуужин бүтээхэд олон жил болно гэж хоёр орны эрдэмтэд үзэж байна. “Европт Ираны зүгээс пуужингийн аюул гарцаагүй нүүрлээгүй” хэмээн бие даасан судалгааны “Дороно-Өрнө” хараат бус судалгааны байгууллагын илтгэлд өгүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жеймс Жонс, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарт энэ илтгэлийг танилцуулна.