Оросын түшмэд, тэдний гэр бүлийн гишүүд одооноос орлого, өмчийн талаар иргэдэд тогтмол мэдээлж байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурсан багц баримт бичигт энэ тухай үүрэг болгожээ. Энэ баримт өнөөдөр хүчин төгөлдөр болж байна. Бүх тоо баримтыг албан ёсны вэб хуудаст тавьж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шаардсан тохиолдолд мөн хэвлэх юм. Хяналтын болон хууль сахиулах байгууллагууд аливаа орлого хууль ёсны эсэх дүгнэлт хийнэ. Д.Медведев энэ журмын хууль боловсруулахыг хүлээлгүй бүр 4-р сард орлогоо мэдүүлсэн билээ. Кремлийн засаг захиргааны ажилтнууд, В.Путин тэргүүтэй засгийн газрын гишүүд түүнээс үлгэрлэн мөн орлогоо мэдүүлсэн байна.