НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Гүрж, Абхазийн хооронд аюулгүй байдлыг хангах шинэ журам боловсруулахыг санал болгов. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд энэ тухай өгүүлжээ. Абхаз, Гүржийн харьяалалын энэ илтгэлд анх удаа заагаагүй байна. Хуурай газар, тэнгис, агаарын орон зайд аюулгүйн бүс байгуулах, зэвсгийг хязгаарлах бүс, харилцан мэдээлэх механизм, олон улсын мониторинг хийх тухай заажээ. Хүний эрхийг хамгаалах, дүрвэгсдийг буцаахад талууд үүрэг хүлээх нөхцлийг төлөвлөгөөнд оруулжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд 5-р сарын 27-нд энэ илтгэлийг хэлэлцэх бодолтой байна.