Нисэх баг, 100 гаруй зорчигч явсан нисэх онгоц өнөөдөр Индонезид сүйрлээ. Онгоц Индонезийн зүүн Ява мужийн Мадиун хотын ойролцоо сүйрсэн байна. Цэрэг тээврийн “Геркулес” нисэх онгоц хэд хэдэн орон сууцыг сүйтгэсэн тул газар дээр мөн ялгаагүй хүний амь эрсдэжээ. Ослын газар аврагчид ажиллаж байна. Онгоцны ослын шалтгаан одоохондоо тодорхойгүй байна.