Шри-Ланкын ерөнхийлэгч Махинда Ражапакса тамилын салан тусгаарлагсадыг бүтниргэсэн тухай өнөөдөр зарлан мэдээлэв. Эдүүгээ төвийн засаг захиргаа улс орныхоо бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан гэж тэрээр парламентад хэллээ.Ерөнхийлэгчийн хэлсэн үгийг телевизээр нэвтрүүлсэн байна. Мөн эдрийг Ялалтын өдөр болгон жил дутам тэмдэглэх юм. Ерөнхийлэгч гадаадын хөрөнгө оруулагчдад хандан «Тамил иламын чөлөөлөх барсууд» бүлгийн зэвсэгт этгээдүүдтэй бүр 25 жилийн турш байлдаж дайтсан нутгийн хөгжилд хөрөнгө оруулахыг уриалав. Шри-Ланкын зүүн-хойд нутагт самуун дэгдээгчдийн эсэргүүцлийн сүүлийн голомт болон тэдний хэдэн толгойлогчийг устгасан тухай цэргийнхэн өчигдөр зарлав. Шри-Ланкын оршин суугчид арми иргэний дайнд ялалт байгуулсан тухай мэдээллийг баярлан хүлээж авлаа. Олон зуун залуучууд нийслэл болон бусад хотын гудамжуудад үндэсний далбаа барьж гарав. Шри –Ланкад 1983 онд эхлэсэн иргэний дайн наанадаж 80 мянган хүний амь насыг бүрэлгэжээ.