Дэлхийн томоохон хотуудын төлөөлөгчид энэ хотод өнөөдөр эхэлсэн дэлхийн дулааралын асуудлаархи 3 дахь дээд хэмжээний уулзалт дээр үг хэлж, хүлэмжийн хийн хаягдлыг багасгахын төлөө улам хүчтэй тэмцэхийг уриалав. Лондон, Токио, Парис, Сидней, Торонто, Жакарт, Сан-Пауло гээд томоохон 80 хотын төлөлөгчид ба 400 орчим засаг дарга чуулга уулзалтад оролцож байна. Цаг уурын өөрчлөлтийн талаархи шинжээчид болон НҮБ, экологийн байгууллагуудын төлөөлөгчид тэдний дотор байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан ги Мун дүрс бичлэгээр цугларагсдад хандан үг хэллээ. Орос энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байна. «Бид Москва, Санкт-Петербург хоёр хотын засаг дарга нарыг урисан. Гэвч тэд ирсэнгүй. 5-р сарын 18-аас 21-нийг дуустал Ялалтын баярыг тэмдэглэх ажилтай гэж дээрх хоёр хотын засаг дарга нар тайлбарлан ярьсан тухай зохион байгуулах хорооны төлөөлөгч өгүүллээ. АНУ-ын ерөнхийлэгч асан Билл Клинтон чуулга уулзалт дээр гол илтгэл тавьжээ. Тэрээр өөрийн сантай хамт дэлхийн дулааралтай тэмцэх арга замыг боловсруулах төсөл дээр ажиллагсадыг тэргүүлж байна. Хүлэмжийн хий гэгчийн хаягдлыг 2050 он гэхэд 80 хувиар багасгахгүй юм бол дэлхий сүдэх даваанд хүрнэ гэж Билл Клинтон анхааруулжээ.