Данийн Ларс фон Триерийн зохиосон «Ад чөтгөр» кино Каннын наадам дээр үрьд үзэгдээгүй шуугин маргаан дэгдээв. Түүнийг өчигдэр үзүүлжээ. Орчин цагийн кинонд ч үрьд гараагүй садар самууны явдал үзэгч олныг үймүүлэв. Киног оросын найруулагч Андрей Тарковскийд зориулжээ. Бурхны зогсоосон хүний солиотой садар явдал киноны гол сэдэв болсон байна. Кино зохиох ажлыг бурхан гардан удирдсан. Миний зууд киноны үндэс болсон гэж фон Триер киногоо үзүүлэхийнхээ өмнөхөн сэтгүүлчдэд мэдэгджээ.