ОУ СДЗ-ийн асуудлаар АНУ-тай харилцан хүлээн зөвшөөрч болохуйц тохиролцоонд хүрэх бодолтой байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров шинэ гэрээний асуудлаархи орос-америкийн зөвлөлдөөн эхлэхийн өмнөхөн улс орныхоо байр суурийг тодорхойлон дурдав.
Хэлэлцээ Москвад өнөөдөр эхлэнэ. Талууд СДЗ-ийн тухай шинэ гэрээг боловсруулах ёстой. 1991 онд байгуулсан СДЗ-ийн тухай 1 дэх гэрээний хугацаа энэ оны 12-р сард дуусана. Эдүүгээ Орос АНУ хоёр зэвсгийг хорогдуулах шинэ түвшинд гарахыг хичээж байна. Талууд бие биеэ тугшүүлсэн зүйлийг харгалзан үзвэл энэ хүнд түвэгтэй зорилтыг биелүүлж болоход Сергей Лавров анхаарлыг хандуулав.
«Баримт бичгийг боловсруулах үед дэлхийн түүний дотор ОХУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзан үзэх ёстой. Энэ нь талууд ПДХ асуудлын тойрны байдлыг тодруулж мэдэх ёстой гэсэн үг гэж Оросын сайд хэлэв.
Хоёр асуудлыг ийнхүү холбож үзсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Цөмийн байлдааны цэнэг, зөөгчийг цаашид хорогдуулах тусам ПДХ асуудал улам чухал болно. Тухайлбал америкийн ПДХ системийн нэг хэсгийг Европт байрлуулах нь стратегийн давшилтын хүчний харьцаанд нөлөөлж мэднэ. Хэлэлцээ хийгэгчид энэ хүчин зүйлийг харгалзах ёстой.
Энэ нь Москва Вашингтон хоёрын зохицуулах зөвхөн нэг асуудал билээ. Жишээ нь ОУ сансарт зэвсэг байрлуулахыг эсэргүүцэж байна. Стратегийн зөөгчийг хорогдуулах асуудал бүрэн тодроогүй. Учир нь америкийн тал стратегийн зөөгчийн нэг хэсгийг цөмийн бүс нарийн байлдааны цэнэгээр тоноглох бодолтой байна. Мэдээжээр жагсаалтаас гаргасан америкийн цөмийн байлдааны цэнэгийг бүртгэх асуудлыг хөндөх юм. Орост тэдгээрийг устгаж байхад тус оронд агуулахад хадгалж байна. Тэгвэл эдгээр цэнэгийг буцаах боломж бий. Иймээс ирээдүйн баримт бичгийн хүрээг одоо хэн ч таамнаж чадахгүй байх гэж АНУ, Канадын хүрээлэнгийн шинжээч Виктор Есин үзэж байна.
« Тодорхой тоо баримтыг одоо дурдах аргагүй. Юм бүхэн хэлэлцээний дүнгээс шалтгаална. Гэвч оросын зайлшгүй болзолыг заавал биелүүлэх ёстой. Талуудын аюулгүй байдлыг адил тэгш тэнцүү хангах ёстой.»
Хоёр орны байр суурь зарим асуудлаар өөр өөр байсан ч хэдэн асуудлаар нийцэж байна. Шинэ гэрээ хууль ёсоор заавал даган мөрдөх баримт бичиг болж, тал бүрээр хянан шалгах хатуу арга хэмжээг агуулах ёстой гэж хоёр тал үзэж байна. Ийн хандлага хэлэлцээ Москва СДЗ-ийн асуудлаар Вашингтонтой харилцан хүлээн зөвшөөрч болохуйц тохиролцоонд хүрэх бодолтой байна.
ОУ СДЗ-ийн асуудлаар АНУ-тай харилцан хүлээн зөвшөөрч болохуйц тохиролцоонд хүрэх бодолтой байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров шинэ гэрээний асуудлаархи орос-америкийн зөвлөлдөөн эхлэхийн өмнөхөн улс орныхоо байр суурийг тодорхойлон дурдав.
Хэлэлцээ Москвад өнөөдөр эхлэнэ. Талууд СДЗ-ийн тухай шинэ гэрээг боловсруулах ёстой. 1991 онд байгуулсан СДЗ-ийн тухай 1 дэх гэрээний хугацаа энэ оны 12-р сард дуусана. Эдүүгээ Орос АНУ хоёр зэвсгийг хорогдуулах шинэ түвшинд гарахыг хичээж байна. Талууд бие биеэ тугшүүлсэн зүйлийг харгалзан үзвэл энэ хүнд түвэгтэй зорилтыг биелүүлж болоход Сергей Лавров анхаарлыг хандуулав.
«Баримт бичгийг боловсруулах үед дэлхийн түүний дотор ОХУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзан үзэх ёстой. Энэ нь талууд ПДХ асуудлын тойрны байдлыг тодруулж мэдэх ёстой гэсэн үг гэж Оросын сайд хэлэв.
Хоёр асуудлыг ийнхүү холбож үзсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Цөмийн байлдааны цэнэг, зөөгчийг цаашид хорогдуулах тусам ПДХ асуудал улам чухал болно. Тухайлбал америкийн ПДХ системийн нэг хэсгийг Европт байрлуулах нь стратегийн давшилтын хүчний харьцаанд нөлөөлж мэднэ. Хэлэлцээ хийгэгчид энэ хүчин зүйлийг харгалзах ёстой.
Энэ нь Москва Вашингтон хоёрын зохицуулах зөвхөн нэг асуудал билээ. Жишээ нь ОУ сансарт зэвсэг байрлуулахыг эсэргүүцэж байна. Стратегийн зөөгчийг хорогдуулах асуудал бүрэн тодроогүй. Учир нь америкийн тал стратегийн зөөгчийн нэг хэсгийг цөмийн бүс нарийн байлдааны цэнэгээр тоноглох бодолтой байна. Мэдээжээр жагсаалтаас гаргасан америкийн цөмийн байлдааны цэнэгийг бүртгэх асуудлыг хөндөх юм. Орост тэдгээрийг устгаж байхад тус оронд агуулахад хадгалж байна. Тэгвэл эдгээр цэнэгийг буцаах боломж бий. Иймээс ирээдүйн баримт бичгийн хүрээг одоо хэн ч таамнаж чадахгүй байх гэж АНУ, Канадын хүрээлэнгийн шинжээч Виктор Есин үзэж байна.
« Тодорхой тоо баримтыг одоо дурдах аргагүй. Юм бүхэн хэлэлцээний дүнгээс шалтгаална. Гэвч оросын зайлшгүй болзолыг заавал биелүүлэх ёстой. Талуудын аюулгүй байдлыг адил тэгш тэнцүү хангах ёстой.»
Хоёр орны байр суурь зарим асуудлаар өөр өөр байсан ч хэдэн асуудлаар нийцэж байна. Шинэ гэрээ хууль ёсоор заавал даган мөрдөх баримт бичиг болж, тал бүрээр хянан шалгах хатуу арга хэмжээг агуулах ёстой гэж хоёр тал үзэж байна. Ийн хандлага хэлэлцээ амжилттай болно гэдэгт тодорхой хэмжээгээр найдах боломж өглөө.