Гүржийн сөрөг хүчин ерөнхийлэгч Михаил Саакашвилийг огцоруулахыг шаардаж, «иргэний парад» гэгчийг идэвхтэй бэлтгэж эхлэв. Төрийн тэргүүний өргөөний дэргэд хийх жагсаалыг оролцуулан Тбилисид өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ авах юм. Олон нийтийн нөлөө бүхий байгууллага-Ардын хурлыг 5-р сарын 26-нд Гүржийн тусгаар тогтнолыг сэргээсэн өдөр сонгох бодолтой байна гэж сөрөг хүчний удирдагчид өчигдөр мэдэгдлээ. Мөн байгууллага улс орны тогтвортой байдлыг хэвээр хадгалах батлан даагч болох ёстой гэж тэд үзэж байна.