Москвад өнөөдөр нээгдэх олон улсын үзэсгэлэн төр, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүчний тусгай газруудын шинэ шинэ боломжийг тусган харуулна. Оросын ба гадаадын 340 гаруй компании бүтээгдэхүүнээ дэлгэж тавьна. Тусгай зориулалтат цэрэг, хамгаалалт, хил, гаалийн хянан шалгах техникийн хэрэгсэл, зэвсэг үзмэрүүдийн дотор байна. Хиймэл дагуулын радионавигацийн систем болон утасны ба тоот мэдээллийг нууцлах багаж үзэсгэлэнд том байр эзлэнэ. Үзэгчид «Барс» хэмээх хуягт машиныг оролцуулан тусгай техникийн цоо шинэ загваруудтай танилцана.