Хүн төрөлхөтний түүхэнд анх удаа Александр Поповын 1895 онд зохион бүтээсэн радио хүлээн авагч ховор багажийн үзэсгэлэнгийн онц сонин үзмэр боллоо. Оросын зохион бүтээгчийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Пенз хотноо ажиллаж байна. Эртний ба орчин цагийн транзисторын радио хүлээн авагчдыг энд дэлгэн тавьжээ. Нэгэн самбарыг дэлхийн 2-р дайнд зориулсан байна. Эдгээр нь 1941-1945 онд партизануудын хэрэглэсэн радиостанц болон олзлосон германийн радио багаж билээ.