Европын эрчим хүчний хартийг солих нь зайлшгүй чухал гэж ОУ үзэж байна. Эрчим хүчний хүрээнд хэрэглэж буй олон улсын зохицуулалтын хэрэгслүүд үр ашиггүй байгаагаа одоо харуулсан гэж Улсын Думын дэд дарга Валерий Язев мэдэгдлээ. Энэ оны эхээр Киев оросын шатдаг хийг Европт дамжин өнгөрч дамжуулахыг тасалдуулсан Украины тойрны байдлыг тэрээр тод жишээ хэмээн нэрлэв. Берлинд өнөөдөр эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хуралд оролцогчид эрчим хүчний түүхий эд дамжин өнгөрөгч, нийлүүлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолыг харгалзсан ил тод байдлыг үндэслэн эрх зүйн шинэ баазыг байгуулах тухай москвагийн саналыг авч үзэж хэлэлцэнэ.