ОУ дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын үршгийг арилгахад үнэлж барашгуй ач холбогдолтой үүрэг гүйцэтгэж мэднэ гэж Германийн канцлер асан Герхард Шрёдер Калининградад өчигдөр мэдэгдлээ. Тэрээр энд ажил хэрэгч аялал хийж байна. Орос ЕХ-ны орнуудын хувьд том зах зээл болсон гэж Шрёдер тэмдэглэн хэллээ. Хүнд бэрх 1990-д оноос хойш Орос тогтвортой хөгжлийн замд буцаж, эдийн засгийн хүрээнд дэлхийн нэн чухал түнш болсон. Европынхан оросын эдийн засгийг найдвартай ажиллуулахыг сонирхож байна гэж Герхард Шрёдер онцлон тэмдэглэв.