Оросын ба америкийн шинжээчид Москвад өнөөдрийн зөвлөлдөөн дээр СДЗ-ийн тухай шинэ гэрээ байгуулах асуудлаар тодорхой санал дэвшүүлнэ. Оросын тал цөмийн байлдааны цэнэг төдийгүй цөмийн зэвсгийн стратегийн зөөгчийн тоо хэмжээг хязгаарлаж, СДЗ-ийг үндэсний нутаг дэвсгэрээс цаана байрлуулахыг хориглохын төлөө байна. Оросын дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгиийн ажилтан Владимир Евсеевийн манай радио компанид өгсөн ярилцлагдаа тэмдэглэсэнчилэн АНУ маш их хэмжээний цөмийн цэнэгээ агуулахад хадгалж байгаа нь Москваг түгшүүлж байна. Шинэ гэрээ ПДХ асуудал болон олон улсын аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзан үзэх ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.