Сомалийн далайн дээрэмчдийн хэрэг шүүн таслах ажиллагаа Европт анх удаа Роттердамд эхлэв. Адены буланд голландын хөлөг онгоцод 1-р сард халдсан таван этгээдэд ял ногдуулжээ. Данийн харуулын хөлөг далайн дээрэмчдийн оролдлогыг тасалдуулан зогсоосон байна. Данийн хөлгийн багийн гишүүд дээрэмчдийг саатуулав. Сомалийн далайн дээрэмчдийн хэргийг шүүн таслах ажиллагаа гол төлөв төрөлхи орон буюу Кенид явагддаг. Оросын «Адмирал Пантелеев» хөлөг онгоц 29 дээрэмч бүхий хөлгийг 4-р сарын сүүлээр саатуулсан билээ. Тэднийг африкийн нэгэн улсад шилжүүлэхгүй юм бол оросын шүүх хэргий нь шүүн таслах юм