Өнөөдөр оросын “Риа Новости” мэдээллийн агентлагт “Буддизм Орос улсад: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр хэвлэлийн бага хурал болов. Халимагийн ард түмэн сайн дураар Оросын бүрэлдэхүүнд орсны 400 жилийн ойг тохиолдуулан ийм бага хурал зохион байгуулжээ. Бага хуралд Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Санкт-Петербургийн улсын их сургуулийн профессор Елена Островская, Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн профессор Валерий Андросов, Улсын Дорно дахины музейн ерөнхий захирлын орлогч Татьяна Метакса, “Карма Кагью” буддын шашинтнуудын оросын холбооны ерөнхийлөгч Александр Койбагоров нар оролцов.