“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын Дотоод хэргийн сайд нар 5-р сарын 18-19-нд Екатеринбургт нефть, хийн хоолойг хамгаалх асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгчийн хэлснээр зөвлөлгөөнд ОХУ-ын Дотоод хэргийн сайд, БНХАУ-ын олон нийтийн аюулгүй байдлын сайд, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистаны Дотоод хэргийн сайд нар оролцоно. Энэ бол албан ёсны эмхэтгэсэн мэдээ гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. ШХАБ-д тулгарч байгаа тэргүүн зэргийн зорилт тухайлбал гишүүн орнуудын хооронд тэр дундаа цэргийн салбарт харилцан итгэлцэл тогтоох арга хэмжээ, худалдаа эдийн засаг, эрдэм шинжилгээ техник, хүмүүнлэг, соёл болон бусад харилцан ашигтай харилцааг өргөжүүлэх зэрэг тэргүүн зэргийн зорилтоос гадна нефть, хийн хоолойг хамгаалах нь чухал зорилтын нэг болж байна. Яагаад гэдгийг тайлбарлах шаардлагатай юу? ОХУ, БНХАУ, Төв Азийн орнуудын улс төр, эдийн засгийн байдлын тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор гаднаас тэтгэж, санхүүжүүлж, зэвсэглэж байгаа янз бүрийн гэмт бүлэглэл эцсийн мөчид нефть, хийн хоолойг онилдог. Энэ объектууд аливаа улс орны амьдрах чадварт ямар ач холбогдолтой болохыг тайлбарлах шаардлагагүй л болов уу? Тиймээс Екатеринбургт болсон зөвлөлгөөнөөр ойрын хоёр өдөр гэмт хэрэгтнүүд ШХАБ-ын гишүүн орны нутаг дэвсгэрт тавьсан нефть, хийн хоолойд халдахаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах асуудлыг голчлон хэлэлцэнэ. ШХАБ-ын нутгаар өнгөрч байгаа нефть-хийн хоолойг хамгаалах нь Орос улсаас нийлүүлж байгаа нүүрс ус төрөгч хэрэгцээтэй байгаа төв Азийн бүс нутагт амин чухал билээ. Сибирь, Алс Дорнодын нефть, хийн орд газрыг боловсруулахад сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж байгаа зүүн өмнөд Ази, Ази Номхон далайн бүс нутгийн орнууд энэ объектыг хамгаалах сонирхолтой байна. Европын орнууд мөн адил нефть, хийн хоолойг гэмт этгээдүүдээс хамгаалах сонирхолтой байна.  Европын Холбоо ШХАБ-тай хамтран ажиллах хоёр сэдвийг санал болгож байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн энэ байгууллагын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Леонид Моисеев ярив. Нэгдүгээрт мансууруулах бодистой тэмцэх, хоёрдугаарт хил нэвтэлсэн аюул занал юуны түрүүнд гэмт хэрэгтэй тэмцэх явдал юм. Европын Холбооны орнууд нефть, хийг саадгүй нийлүүлэх сонирхолтой байна. ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт тавьсан нефть, хийн хоолойг хамгаалах тус байгууллагын шийдвэрийг Европын Холбоо сайшааж байна.
Төгсгөлд нь ирэх сард Екатеринбург хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ асуудал гишүүн орнуудын анхаарлын төвд байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папояны тайлбарыг хүргэлээ.