“Тамил Иламыг чөлөөлөх “Барс” салан тусгаарлах бүлэглэлийн тэргүүн Велиупиллаи Прабахкаран үрэгдсэн тухай Шри-Ланкийн цэргийнхэн мэдэгдэв. Бүслэлтээс гарахыг завдсан амь үрэгдсэн этгээдүүдийн дунд тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч, халаагүй удирдагчийн цогцос олдсон тухай зэвсэгт хүчний төлөөлөгч уламжлав. Засгийн газрын цэргийн давшилтыг зогсоохын тулд тус бүлгийн гишүүд зэвсгээ хураалгана гэж ням гаригт мэдэгдсэн юм. Сүүлийн үеийн мэдээгээр цэргийнхэн арлын хойд хэсэгт бүслэгдсэн салан тусгаарлагч бие даасан бүлгүүдтэй байлдсаар байна. Шри-Ланкад иргэний дайн 1983 оноос үргэлжилж байгаа бөгөөд доод тал нь 80 мянган хүн амь насаа алджээ.