ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путины даалгавраар Орос улсын хөдөө аж ахуйн яаманд мал эмнэлгийн хяналтын салбарт орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн болов. Хуралдааны үеэр Орос, Монгол Улсын мал эмнэлгийн албадын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсаас ОХУ-д мал, мах, малын түүхий эдийг аюулгүй нийлүүлэх бааз суурь байгуулах асуудлыг хэлэлцэв. Өнөөгийн байдлаар Монгол Улсын малын тахлын байдал сайнгүй байгаагаас оросын гэрчилгээтэй аж ахуйн нэгж, Оросын хөдөө аж ахуйн хяналтаас тогтоосон бүх шаардлагыг биелүүлсэн нөхцөлд Монголоос ОХУ-д мах оруулахыг зөвшөөрсөн. Өнөөгийн байдлаар Монголын 11 аймгийн 29 аж ахуйн нэгж Орос улсад мах нийлүүлэх жагсаалтад багтжээ. Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын субъектад ястай үхрийн мах, үхэр, хонины ясгүй мах, адуу, сүргийн хонь, ямаа зэргийг ОХУ-д экспортлохыг зөвшөөрчээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынникийн мэдэгдэхдээ, Орос, Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Оросын хөдөө аж ахуйн хяналтын газрын удирдлага ойрын үед мал эмнэлгийн хяналтын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой санал гаргана. Тухайлбал Монголын мал эмнэлгийн албаны ажлыг чанартай шинэ түвшинд хүргэх, бүхэлдээ улс орны малын тахлын байдлыг сайжруулах цогц хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна.