Орос улс дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд онц хүнд нөхцөлд байгаа ТУХН-ийн орнуудад үргэлжлүүлэн тусалсаар байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Итоги” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Орос улс Белорус, Киргиз, Армени улсад хэдийн нэлээд хэмжээний хөрөнгө хуваарилжээ. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын байгуулсан Хямарлын эсрэг сангийн хөрөнгийг үүнд зориулж байна. Сан 10 тэрбум доллароос бүрдэж байгаа бөгөөд 7,5 тэрбум долларыг Орос улс олгож байгаа юм. Өнөөгийн дэлхийн хямарал Орос, өрнөд болон АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа тухайд үүнийг сайжруулж, илүү үр нөлөөтэй голдрилд оруулахад юуны түрүүнд түлхэц болно. Хямарлыг даван туулахад хамтран ажилласнаар харилцан итгэлцлийг бэхжүүлж, дадал, харилцааг хөгжүүлэх боломжтой.