Араб-израилийн зохицуулалтгүй Ойрх Дорнодын эдийн засгийг хөгжүүлэх аргагүй. Иорданид болсон Ойрх Дорнодын асуудлаарх эдийн засгийн форумд оролцогчид ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ жил Орос зэрэг 85 орны нэр хүндтэй төлөөлөгчид форумд оролцож байна. Эрчим хүчний стратеги, геополитикийн асуудлаар дэлхийн санхүүгийн хямарлаас гарах арга замыг хайх тухай тэд хэлэлцжээ. Тус бүс нутгийн хүн амын 65 хувь нь 25-аас доош насны залуус тул залуучуудын асуудлыг тусад нь хэлэлцэв. Дараагийн “бүс нутгийн Давос” ирэх оны 10-р сард Мароккод болно.