Мьянмад Нобелийн энх тайвын шагналтан, сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Жийн шүүх хурал эхлэв. Шүүх хурал нийслэл Янгоны ойролцоох шоронгийн нутаг дэвсгэрт болж байна. Аун Сан Су Жиг өнгөрсөн долоо хоногт гэрийн хорионы нөхцөл зөрчсөн хэргээр тэнд аваачсан юм. Франс пресс агентлагийн уламжилснаар тус улсын эрх баригчид Британи, Герман, Итали, Франц зэрэг европын дөрвөн орны элчийг Европын Холбооны төлөөлгчийн хувьд шүүх хуралд оролцохыг зөвшөөрөөгүй байна. Өдгөө 63 настай Аун Сан Су Жи 19 жил гэрийн хорионд байгаа юм. Америкийн нэг иргэн түүний гэрт хоёр хоносон баримтад тулгуурлан баригчид түүнийг гэрийн хориог зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг хүчний удирдагчийг буруутай гэж үзвэл түүнд 5 жил шоронд хорих ял онооно. Мьянмын цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид сөрөг хүчний удирдагчийг ирэх жил товлосон сонгууль болох хүртэл хорьж магадгүй гэж үзэж байна.