ОХУ-ын Засгийн газрын тэргүүлэгчид өнөөдөр жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх “төслийн газрын зураг”, мөн БНСУ-тай визийн журмыг хөнгөвчлөх гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг танилцуулна. Түүний тэргүүлдэг яамны санал болгосноор 2009-2012 онд энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд 924 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ холбооны төсвөөс 288 тэрбум рубль энэ зорилгод хуваарилна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос, БНСУ-ын хооронд хоёр орны иргэд харилцан зорчих тухай хэлэлцээрийг ажил нэгт нөхөддөө танилцуулна. Хэлэлцээнд 90 хоног хүртэл хугацаатай виз олгох журмыг хөнгөвчлөх, тодорхой нөхцөлд 1-5 жилийн хугацаатай олон удаагийн виз авах боломжийг тусгажээ.