Дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулахад ШХАБ-ын гишүүн орнуудын гүйцэтгэх үүрэг Киргизийн нийслэл Бишкект болж байгаа ШХАБ-ын шинжээчдийн хурлын гол сэдэв байна. Аюулгүй байдал, соёл, боловсрол, ус болон эрчим хүчний нөөцийг ашиглах хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд гишүүн орнууд хамтран ажиллахад гол анхаарал хандуулж байна. Үүнээс гадна ШХАБ-ын их сургууль байгуулах боломжийг хэлэлцэж байна. ШХАБ-д Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг юм.