Радио зохион бүтээсэн Оросын нэрд гарсан эрдэмтэн Александр Поповын төрсний 150 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Санкт-Петербург хотноо “Еурокон” шинжлэх ухаан техникийн олон улсын бага хурал нээгдэж байна. Орос улсад анх удаа энэ нэр хүндтэй бага хурлыг зохион байгуулж байна. Түүхэн болон боловсролын хэсгийг багтаасан электрон техник, электроник, тооцоолон бодох техникийн орчин үеийн ололт амжилтыг тусгасан тодорхой чиглэлээр бага хурал болно. Форумын хүрээнд Александр Поповын нэрэмжит харилцаа холбооны төв музейд 1832 онд цахилгаан соронзон телеграфыг нээсэн оросын нэрд гарсан эрдэмтэн Павел Шиллингт дурсгалын самбар нээнэ.