Оросын цэрэг-тэнгисийн хуучин флот Балтын флотын 306 жилийн ой тохиож байна. Шинэчлэгч 1 Петр хааны удирдлаганд Преображенск болон Семеновскийн хорооны цэрэг бүхий 30 хөлөг 1703 оны 5-р сарын 18-нд Нева мөрний адагт шведийн цэргийн хөлгийг бут ниргэж, ялсан юм. Энэ өдөр Балтын флот үүссэн өдөр гэж үздэг байна. Өнөөдөр флотын цэргийн бүрэлдэхүүнд янз бүрийн ангиллын 50 гаруй хөлөг, шумбагч хөлөг, хөлгийн хангамж, тэнгисийн нисэх хүчин, эргийн цэрэг, агаарын эсрэг батлан хамгаалахын хэрэгсэл, мөн хүчин багтаж байна.