0Шри-Ланкийн засгийн газрын цэргээр хүрээлсэн Тамилийн салан тусгаарлагчдын удирдлага зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох тухай зарлав. Салан тусгаарлагчдын нэрд гарсан хээрийн гурван командлагч үрэгдсэн тухай Ланкийскийн цэргийнхэн мэдэгдэв. Велупиллаи Прабхакарна бүлэглэлийн удирдагчийн хүүгийн цогцос олджээ. Түүний талаар сураг байхгүй байна. Зэвсэгт этгээдүүд батжсан анклаваас бараг бүх энгийн иргэн гарсан тухай Коломбын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдэв. “Тамил илам”-ын чөлөөлөх Барс” хөдөлгөөн Шри-Ланкийн хойд хэсэгт тамилын улс байгуулахаар 1976 онд байгуулагдсан юм. Мөргөлдөөнд 70 мянга гаруй хүн үрэгджээ.