0Өмнөд Осет болон Абхазийн аюулгүй байдлын баталгааг хангах нь Женевт болж байгаа олон улсын зөвлөлгөөний гол сэдэв байна. Өнөөгийн тав дахь шатны хэлэлцүүлэгт өнгөрсөн жил Гүрж Өмнөд Осетид халдсан үйл явдал үл давтагдах арга хэмжээ авахыг Орос улс шаардаж байна. Үүний тулд ОХУ-ын Гадаад хэргийн яамны саяхны мэдэгдэлд дурдаснаар юуны түрүүнд Гүрж Өмнөд Осет, Абхазийн эсрэг хүч үл хэрэглэх хуулиар үүрэг хүлээх хэлэлцээр байгуулах шаардлагатай байна. Давшилтын зэвсгийг Гүржид нийлүүлэхэд олон улсын хориг тавихыг Москва шаардаж байна. Абхаз зөвлөлгөөнд оролцохоос татгалзжээ.