Азербайжаны нийслэл-Баку хотод болсон Европын уран сайхан гимнастикийн аврага баг шалгаруулах тэмцээнд оросын шигшээ баг түрүүлэв. Евгения Канаева — туузтай болон бөмбөлөгтэй дасгалд, Вера Сесина- харайх цээстэй болон цагаригтай дасгалд түрүүлж, багаа ялалтад хүргэлээ. Оросын гимнастикчид түрүүлсэн нь гайхал төрүүлээгүй бол азербайжаны шигшээ баг 2-рт орсон нь тэмцээний шуугиантай үйл явдал боллоо. Тус баг ийм амжилтанд анх удаагаа хүрч байна. Украины баг хүрэл медаль хүртлээ. Европын гимнстикийн тусгай дасгалуудын аврага тамирчдийн нэр энэ сарын 17-д тодорхой болно.