Өчигдөр орой Москвагийн музейнуудын ойролцоо олон хүн цугларав. Энэ нь энэ сарын 18-нд тэмдэглэдэг Орос улсын музейн өдөрт зориулсан «Музейд өнгөрүүлэх шөнө» хэмээх ажиллагаатай холбоотой байсан. Москвагийнханд болон зочидод амралтын өдрийн шөнө музейд очих боломж олгохын тул энэ ажиллагааг нэг хоногийн өмнө явуулав. Ийм ажиллагааг Европт 2001 онд анх удаа явуулсан юм. Москва түүнд 3-дах удаагаа оролцлоо. Оросын бусад олон хотуудын музейд ийм ажиллагаа бас явагдлаа