Америкийн сансрын «Атлантис» хөлгийн сансрын нисэгч Жон Грансфелд, Эндрю Фюстел нар огторгүйн «Хаббл» дуран засварлах хөтөлбөрийг задгай сансарт 3 удаа гарч бүрэн биелүүлээ. Тэд сүүлчийн удаа задгай сансарт 6.5 цаг ажиллаж, «Хаббл» дурангын шатсан камерыг засварлав. Энэ багаж хэрэгслийг тойрог замд засварлахыг үрьд таамаглагүй байсан учир энэ ажиллагаа нь хосгүй болож. Сансрын дуран авайч тойрог замд 19 жил ажиллаж байна. Түүний тоног төхөөрмжийг засварлах ажлыг өнгөрсөн хугацаанд 5 баг задгай сансарт 21 удаа гарч. 150 гаруй цаг ажилласан юм.