Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведев телевизийн «Бямба гаригийн мэдээ» хөтөлбөрт ярилцлага өгөхдөө «үндэсний «Эрүүл мэнд» төслийн тэргүүн зэргийн бүх чиглэл хэвээр үлдлээ. Түүнийг санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээ нэмсэн» гэв. Тэрбээр «зүрх судасны өвчийг эмчлэх, бүс нутгийн 82 төв байгуулна. Анагаах ухааны өндөр технологийн 15 цогцолбор байгуулахаас манай улс хямралын нөхцөлд ч таатгалзаангүй. Ийм төвүүд Пенза, Чебоксар, Астрахань хотуудад ажиллаж байна» гэж мэдээлэв.