«Оросын төр засаг хямралын эсрэг  маш чухал алхам хийнэ» гэж Европын хөгжил, шинэчлэлийн банкны ерөнхийлэгч Томас Миров Лондонд хоер өдөр хийсэн тус банкны захирагчдын жил бүрийн хуралдааны  дүнг бямба гаригт гаргахдаа мэдэгдлээ. Түүний хэлснээр Европын хөгжил, шинэчлэлийн банк оросын эдийн засагт оруулах хөрөнгийн хэмжээг нэмэх стратегиг тууштай явуулж, оросын нэгдэлүүдийн сектор, барилгын, юуны түрүүнд эрчим хүчний салбарыг болон, эрчим хүчийг арвилан хэмнэх асуудлыг ихээр анхаарч байна. «Оросын санхүүгийн сектор тогтвортой,  баттай оршиж байна «гэж Томас Миров үзэж байна. Банкны жил бүрийн хурал дээр Орос улсыг танилцуулахад  тус банк ны, оросын асуудал эрхэлсэн бизнес-хэсгийн удирдагч Алан Пийу мэдээлэхдээ «оросын эдийн засагт 3 тэр бум орчим хөрөнгө оруулна. Орос улс — хөрөнгө оруулагчдын хувьд гол бүс нутаг хэвээр байна» гэж тэмдэглэв