«Ерөнхийлэгч Барак Обама израилийн ерөнхий-сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийхдээ, Палестин улсыг байгуулж, түүний газар нутагт еврейн тосгодыг барих ажлыг зогсоох талаар түүнд шахалт үзүүлнэ» гэж израилийн засгийн газрын шинэ тэргүүн Биньямин Нетаньяхугийн Вашингтонд даваа гаригт эхлэх анхны айлчлалын өмнө Цагаан ордоны төлөөлөгч бямба гаригт мэдээлэв Обама Нетаньяху нар Түрк улсын ивээл дор хийж байсан Израиль-сирийн энхийн хэлэлцээг сэргээх асуудал, Голаны өндөрлөгийг израилийн талд буцааж өгөх асуудлыг хэлэлцэнэ. АНУ-ын ерөнхийлэгч Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай энэ сарын 28-д уулзана.