Москва жинхэн үлгэрийг Европыханд үзүүллэв. Тус тивийн телевизийн олон арван сая үзэгчид дууны «Евровидение-2009» уралдааны төгсгөлийн гайхамшигтай шоуг өнгөрсөн шөнө үзлээ. Хөгжмийн энэ уралдааны хагас зуун гаруй жилийн түүхэнд ийм сайхан , уран чадвартай жүжигчилсэн, өргөн цар хэмжээтэй, эрчимтэй. техникийн талаар өндөр хэмжээгээр тоноглосон тоглолтыг урьд нь хаа ч зохион байгуулж явуулаагүйг бүх мэргэжилтэн хүлээн зөвшөөрч «ойрын үед ийм гайхамшигтай сайхан шоуг давтах нь эргэлзээтэй» гэж нэмж хэлэв. Тэмцээнд тэргүүн байр эзлсэн дуу  ч «Үлгэр» гэсэн нэртэй байгаа нь билэг тэмдэгтэй юм. Энэ дууг Норвеги улсын төлөөлөгч Александр Рыбак дуулсан юм.
Тэрбээр аврага хэмжээний 387 балл авч , «Евровидение-2009» уралдаанд  баттай ялав. Дуучны төлөө саналаа өгсөн европынхан түүний сайхан дуу хоолой дууны сайхан хөг аялгуу болон жинхэнэ хөгжимчин шиг хийлээр тоголож байсныг өндөр үнэлэв. Тэмцээнд тэргүүн байр эзлэсэн «Үлгэр» гэдэг, шинэ дуу славян  аялгуутай байгаа нь ойлгомжтой. Учир нь одоо 23 настай Александр зөвлөлтийн засгийн үед Белорусс улсад төржээ . Оросоор чөлөөтэй ярьдаг тэрбээр таалархал илэрхийлэсэн эхний үгээ яг оросоор хэллээ. Европын сонсогчдын сонирхолыг татсан дуугаа зохиосон түүхээ дуучин бас орос хэлээр байлб.
«Өнгөрсөн зун би тэнгисийн эрэг дээр оршдог нэгэн тосгонд амарлаа. Үзэсгэлэнт сайхан энэ нутаг намайг урамшуулсан учир би өндөр уулан цэгт гарч, нэгэн аялгууг хийлээр хөгжимдөж эхэллээ. Энэ аялгуундаа таарах шүлгийг дараа нь зохиосон. Энэ нь тэр үед  би хайртай байсан нэгэн бүсгүийдээ зориулан дуу « гэж Александр өгуулэв.
Москвагийнхэн «Евровидение» уралдааны дүнгийн тухай шөнжин ярьж, түрүүлсэн дуучдын төлөө баярлав. Уралдаанд  Исланд улсын төлөөлөгч нүдэнд дулаахан Йоханна бүсгүй, Азербайжан улсын хос Айсель, Араш нар 2-3-р байр эзэлсэн. «Евровидение» уралдааны төвд байсан хүмүүс санал шүүмжлээ солилцож, гудамжуудад байрлуулсан том дэлгэцээс төгсгөлийн уралдааныг үзсэн  хүмүүс ч  тарагүйгээр сэтгэгдэлээ хуваалцан байлаа. Уралдааныг шууд нэвтрүүлсэн оросын телевизийн 1-р суваг уралдааны  дараа студид  хийсэн санал шүүмжлэлийг шөнө шууд үзүүлэв. Телевизэр үзүүлсэн «Евровидение» уралдааны хашир хөтлөгчдын гайхалтыг төрүүлэв. Оросын телевизийн 1-р сувагын удирдагч Константин Эрнст ярихдаа «Москва ийм гайхамшигт шоу зохиж, үзүүлэхийн тулд олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж чадснаараа  бахархал төрүүлэн байна» гэв.
« Бид лпокмфн шилдэг  мэргэжилтнүүд багтсан олон улсын баг байгуулсан юм. Тэмцээний гэрлийг- Их Британ, авиаг- Германы. төхөөрөмж, техникийг – европын хэд  хэдэн улсын мэргэжилтнүүд байрлуулан ажлуулсан юм. Харин тэмцээний үзэл санаа түүнийг хэрэгжүүлэх бүх ажлыг Орос улс хянан, зохион байгуулсан учир энэ нь бидний бүтээл «гэж Константин Эрнэст батлан илэрхийллээ.
Москва «Евровидение-2009» уралдаанд оролцогчид, болон, зочидоо үдэж, буухиаг Осло хотод шилжүүллээ.