«Орос,Турк улсууд 2011 онд хугаацаа нь  дуусах хийн тухай гэрээг сунгаах тухай хэлэлцээг даруй хийхээр тохироцсон» гэж ерөнхий сайд Владимир Путин түркын ерөнхий сайд Тайип Режеп Эрдогантай Сочид хэлэлцээ хийсний хээ дараа мэдээлэв. Оросын хийг Ойрхи Дорнодод нийлүүлэх боломж олгох «Цэнхэр урсгал-2» хэмээх хоолой барих асуудлыг хэлэлцээний явцад хэлэлцэнэ. Түрк улсад 2008 онд Оросоос нийлүүлсэн 23,8 тэр бум шоо метр хийн 10 тэр бум орчмыг «Цэнхэр урсгал» хоолойгоор хүргэсэн юм. Үүнээс гадна Орос улс Түрк улсад АЦС-ын 4 багц барина.