Оросод анх удаа явагдсан олон улсын хөгжмийн «Евровидение- 2009» тэмцээнд Норвегийн төлөөлөгч Александр Рыбак түрүүлэв. Түүний дуулсан «Үлгэр» гэдэг дуу сонсогчдын болон сэтгүүлчдийн сонирхолыг тэр даруй татлаа. 1956 онд анх удаа болсон "Евровидение" уралдаанд түрүүлсэн дуучин Лис Ассиа, ноднин болсон тэмцээнд түрүүлсэн оросын дуучин Дима Билан нар уралданы гол шагнал — Болор микрофоныг Александр Рыбакт гардуулав, Исландийн дуучин Йоханна-2-рт. Азербайжааны хос Айсель Араш нар -3-рт орлоо. Александр Рыбак хэвлэлийн бага хурал дээр ярихдаа сайнаар унтан, амарсны дараа Москвагаар явж,бүхнийг үзэхийг хүсч байгаагаа мэдээлж орос хэлээр дуу зохиохоо амлав. Тэрбээр Белоруссии улсад төрсөн учир орос хэл чөлөөтэй ярьдаг. «Евровидение» тэмцээнийг үндэслэн байгуулсан Европын нэвтруулгийн холбоо Москвад тэмцээнийг өндөр хэмжээнд явуулсныг тэмдэглэв.