Солонгосын Самсунг электроникийн компани энэ жил Калуж мужийн үйлдвэртээ 1,7 сая телевизор үйлдвэрлэж, компанийн оросын зах зээлд борлуулах бүтээгдэхүүний 80-85 хувийг хангана. Өнөөгийн байдлаар Солонгосын тус үйлдвэр Оросын зах зээлд борлуулж байгаа телевизорын 83 хувийг Калужскийн үйлдвэрт хийж байгаа бөгөөд энэ жил Самсунг компани дотоодод үйлдвэрлэсэн телевизорын хэмжээг хадгалах бодолтой байна гэж тус компанийн орос дахь салбараас уламжлав.
Үйлдвэр төсөлд заасан хүчин чадлаараа ажиллаж эхэлсний дараа дотоодын эрэлтийн 90-95 хувийг хангана. 2010 онд Самсунг компани энэ үйлдвэртээ 2,4 сая, 2011 онд 2,8 сая нэгж техник үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 2009 онд оросын шингэн талст телевизорын зах зээлийн хэмжээ 5 сая, плазм телевизорын зэх зээлийн хэмжээ 0,5 сая байна гэж солонгосын үйлдвэр таамаглажээ.