Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Сильвио Берлусконитой өнөөдөр уулзлаа. Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандууллаа хэмээн Кремлийн эх сурвалж ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Хоёр орны удирдлага шинжлэх ухаан, дээд зэргийн технологийн төсөл хэрэгжүүлэхэд тулгуурлах ёстой хоёр орны харилцааг чанартай шинэ түвшинд яаралтай шилжүүлэх ижил байр суурьтай байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд олон улсын тулгамдсан асуудал тухайлбал дэлхийн хямарлыг даван туулах арга зам, европын аюулгүй байдал, Орос Европын Холбоо болон НАТО-ийн харилцаа, эрчим хүчний аюулгүй байдал, “их наймын бүлгийг” Итали улс даргалах зэргийг багтаажээ. Ойрын ирээдүйд хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллах гол үйл явдал “Орос хэлний жил, оросын соёл Италид” мөн “Италийн соёл, итали хэлний жил Орос улсад” 2011 онд зохион байгуулна. Д.Медведев Италид 4-р сард болсон газар хөдлөлттэй холбоотойгоор Италийн ард түмэн болон Сильви Берлусконид эмгэнэл илэрхийлж, Орос улс газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв.