0Гүржийн сөрөг хүчин ерөнхийлөгчийг огцрохыг шаардан Батуми болон Кутаисид олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг өнөөдөр зохион байуулж байна. Эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид энэ тухай дээр дурдсан хотын дарга нарт мэдэгджээ. Тбилист сөрөг хүчин төр засгийн суртал ухуулгын машин шиг ажиллаж байгаа олон нийтийн телевизийн байрны өмнө эсэргүүцлийн цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Нийслэлд хугацаагүй эсэргүүцлийн цуглаан 4-р сарын 9-өөс үргэлжилж байна. Саакашвили төрийн эрхийг булаан авч, улс орныг мухардалд оруулсан гэж сөрөг хүчин үзэж байна.